Улсын дээд шүүхээс өчигдөр С.Зориг агсны хэрэгт буруутай нь тогтоогдож шүүхээс ял авсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан. Ингэснээр уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад шилж байгаа юм.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа "Зоригийн Хэргийг Эрхлэх дарга -"Би ийм хэрэгтэй хүн, харав уу" гээд шарвалзаж суугаа. Хүмүүс бодит ойлголт авахад дөхөмтэй. Тэр хоёрын эрх, амь түүнд сонин байгаагүй. Цааз байсан бол Нэмкэ хамгийн түрүүн гүйцэтгүүлэх байсан. Одоо харин хэрэг ч үгүй, алуурчин ч үгүй болох вий дээ" хэмжээн байр сууриа илэрхийллээ.
Баяр