УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Хуралдаанд ажлын хэсгийн гишүүд оролцож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Татвар шимтгэл бууруулах хуулийн төслийг дэмжинэ. Иргэд ААН-үүд маш хүнд байдалд байна. Зарим нь үүд хаалгаа барьж байна. Татвар, шимтгэл нэмэх нь үр дүнгүй. Мөн нэмээд нэмээд үр ашиггүй зарцуулдаг, үрэн таран хийдэг. Иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Ийм үед татвар нэмбэл тэнэглэл болно. Харин шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажигаа засах хэрэгтэй" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.