Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг эгүүлэн татах гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Орхон аймгийн иргэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулах эхэлсэн. Уг ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа аж. Тэднийг Орхон аймгийн олон мянган иргэдийн итгэлийг уландаа гишгэж, албан тушаал эрх мэдлийн төлөө УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан хууль бус үйлдэл гаргасан. Мөн цар тахлыг онцгой хүнд нөхцөлд төрийн эсрэг үймээн самуун дэгдээж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон, харин Н.Алтанхуяг нь бие дааж нэр дэвшиж Орхон аймгаас сонгогдсон юм. Гэвч ийнхүү иргэдийнхээ итгэлийг алдаж, эрх мэдлийн төлөө сонгогчдынхоо саналыг ч үл тоон нам сольсон хэмээн үзэж байна. 

Үржлийн үед нь загас агнахыг загас агнахыг хуулиар хориглодог
Үржлийн үед нь загас агнахыг загас агнахыг хуулиар хориглодог
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд