Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт иргэдийн 81.2 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 3794, II тунд 1627 буюу нийт 5421 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 94.8 хувь буюу 903 948 нь I тунгаар, 50.5 хувь буюу 481 414 нь II тунгаар тариулаад байна. Харин улсын хэмжээнд нийт 1 678 198 хүн буюу 81.2 хувь нь вакцины эхний тунд, хоёрдугаар тунд 631 666 хүн буюу 30.6 хувь нь хамрагджээ. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх
  • Байнгын агааржуулалт хийх
  • 10-аас дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх.

 

Аврах ажиллагааны бэхэлгээний багаж шинээр хийлээ
Аврах ажиллагааны бэхэлгээний багаж шинээр хийлээ
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.