Ардчилсан намаас дөнгөж сая С.Эрдэнийг СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэж авсан талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "СЕХ-ноос 51 дүгээр тогтоолоо гаргаж намайг нэр дэвшигчээр бүртгэж авсан. Хуулийн дагуу холбогдох хугацаанд нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авч сурталчилгаагаа хийнэ. Энэ нь хууль ёсны эрх зүйн чадвартай АН энд оршиж байгааг нотоллоо. Энэ намаас нэр дэвшигч С.Эрдэнэ миний бие нэр дэвших эрхээ баталгаажууллаа. Энэ бүхэн юуг харуулж байгаа вэ гэвэл хууль ёсны Ардчилсан нам энд оршин байгааг баталгаажууллаа гэж дахин хэлмээр байна. Би өнөөдөр хууль ёсны сурталчилгаа эхлээгүй байгаа тул улс төртэй холбоотой ямар нэгэн асуудлыг энд ярих боломжгүй. Н.Алтанхуяг нь манай намын гишүүн биш, бие даагчийн статустайгаар УИХ-д сууж байгаа шүү" гэлээ.
Баяр