Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хотын дарга Д.Сумьяабазарыг “шоглов“

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Хотын дарга болон НОК-ын удирдлагуудыг хөнгөхөн шүүмжлээд амжлаа.

Тэрбээр "Хөл хорио дууслаа. Өнөөдөр үсчин ажиллаж эхлэх бил үү? Ажиллаж байгаа бол гарч үсээ засуулъя байз. 42 размерийн гутал өмсдөг, өнөөдөр тэгш нь бил үү? Сондгой нь бил үү?" хэмээн жиргэжээ.

Сануулахад, өнөөдөр хөл хориог сулруулсантай холбоотойгоор НОК-оос автомашиныг замын хөдөлгөөнд тэгш, сондгой байдлаар хязгаарлалт тогтоож оролцуулахаар захирамж гаргасан. Энэ нь олон нийтийн зүгээс иргэд хувийн машиндаа халдвар хамгааллын дүрмээ сахиад явах боломжийг хааж заавал олон хүн цугласан нийтийн тээврээр зорчуулах шаардлага үүсгэлээ гэж үзэж байна.

Ямартаа ч энэ шийдвэрээ НОК эргэж харах нь зүйтэй.

 

 

ФОТО: АН-ын хоёр талын жагсагчид хоорондоо
ФОТО: АН-ын хоёр талын жагсагчид хоорондоо "сөргөлдөх"-ийн өмнө
 
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.