"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын материалыг СЕХ бүртгэн авч, түүнд үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн.Үүний дараа тус эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Юуны түрүүнд "Зөв хүн Электорат эвсэл" мөн улстөрийн намуудаас, сошиалаар дэмжиж байсан олон хүн саналаа нэгтгэж, Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлсэнд талархаж байна. Хууль ёсны дагуу тус сонгуульд идэвхтэй, зүтгэлтэй оролцох болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, нэр дэвшүүлэх явц нь нэг намын хүрээнээс халиад илүү чөлөөтэй явагдсан. Би намын гишүүн биш. Энэ заншил, тулгуур зарчмаа хадгалаарай. Ерөнхийлөгч зөвхөн нэг хүний сонгууль биш. Монгол Улсын төрийн тэргүүн төдийгүй төрийн гурван салаагийн инстуцыг байгуулж ажиллаж байгаа хүн. Тиймээс зөвхөн Д.Энхбат гэдэг хүний тухай биш. Энэ инстуцид монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулна. Нас хүйс, улстөрийн, намын үзэл бодлын ялгаа хамаагүй. Намайг дэмжиж байгаа хүмүүс нэг зүйлийг хүсэж байгаа. Монголын төлөө ажиллаж чаддаг, мэргэжлийн чадвартай, боловсролтой хүмүүсийг нэгтгэж ажиллаасай гэж хүсэж байгаа. Түүний галыг асаагаасай гэж намайг дэмжиж байгаа гэж ойлгож байна. Бидний улаан шугам бол монголынхоо төлөө, гурван сая иргэнийхээ төлөө, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө оролцохыг хүсч байгаа хүмүүстэй гарц болно гэж бодож байна. Хууль дүрмийнхээ дагуу сонгуулийнхаа ажлыг цагт нь эхэлнэ. Иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө бүх хүчээрээ зүтгэх болно" гэлээ.
Баяр