Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Синофарм үйлдвэрийн вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 17 секунд

  Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Хятадын төрийн өмчит Синофарм компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Ингэснээр ДЭМБ анх удаа өрнөдийн орнуудаас гадна хөгжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгож байна.

  Синофармын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгосон байна. Дэлхийн ихэнх улс орон коронавирусийн эсрэг вакцины хомсдолтой байгаа үед маш чухал шийдвэр гарч байна. Дэлхий дахинд вакцины тэгш хүрэлцээг хангах зорилготой хэрэгжиж буй COVAX хөтөлбөрт Синофармын вакцин нэмэгдсэнээр бага болон дунд орлоготой орнуудад нийлүүлэлт нэмэгдэж, дархлаажуулалтын үйл явц хурдсах боломжтой.

  Синофармын вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн дархлаажуулалтад ашиглахыг ДЭМБ зөвшөөрсөн. Одоо Хятадын өөр нэг вакцин болох Синовак, ОХУ-д бүтээсэн Спутник V вакцины үйлдвэрлэлийн стандарт, дархлаажуулах чадвар зэргийг судлах, үнэлэх ажлыг ДЭМБ гүйцэтгэж байна. Синовакын вакцинд ирэх долоо хоногт зөвшөөрөл олгож магадгүй гэсэн мэдээлэл байна.

  Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Синофарм үйлдвэрийн 65 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглаад байгаа гэнэ. ДЭМБ уг вакцины дархлаажуулах чадварыг 79 хувьтай гэж дүгнэсэн байна. Энэ нь Pfizer, Moderna зэрэг вакцинуудын 90-ээс дээш хувийн үзүүлэлтэд хүрэхгүй ч AstraZeneca вакцины 76 хувьтай ойролцоо түвшинд байна. Үүнээс гадна Синофарм вакцин нь ердийн хөргөгчний буюу Цельсийн 2-8 хэмийн температурт хадгалах горимтой нь давуу тал болжээ.

  Синофарм вакциныг уламжлалт технологиор бүтээсэн тул идэвхгүйжүүлсэн вирусийг хүний биед нэвтрүүлэх замаар дархлаа тогтоодог. Харин Pfizer, Moderna вакцинуудыг mRNA гэдэг шинэ технологиор бүтээжээ. Энэ нь коронавирусийн генетик кодыг хүний биед нэвтрүүлэх замаар дархлааны системийг идэвхжүүлдэг.

Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна
Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.