Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын сенатууд: Монголын ардчилалд санаа зовж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

  АНУ-ын Вермонт мужийн сенат Патрик Лихи, Флорида мужийн сенат Марко Рубио АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж Монгол Улсын тухай захиа бичсэн байна. Ингэхдээ сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд Монгол улсын ардчилалд хэрхэн нөлөөлж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

  Захидалд БНХАУ, ОХУ зэрэг авторитар дэглэмтэй орнууд дунд улсдаа ардчилал тогтоож өдий хүрсэн нь чухал амжилт гэдгийг дурджээ. Мөн энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдах эсэх асуудалд эргэлзэж байна гэв. Тухайлбал, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, ерөнхийлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан эрх барьж буй намыг яаралтай тараах захирамж гаргасан зэрэг явдлуудыг бичсэн байна.

  Уг захидлын төгсгөлд, "Ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цам элемент хэвээр байх ёстой, тэр тусмаа ХКН гэх мэт авторитар хүчнүүд үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед бид Монгол Улс-АНУ-ын хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын ардчиллыг дэмжих тал дээр хамтран ажиллах замыг эрэлхийлэх болно" гэжээ.

Синабунг галт уул 2000 метрийн өндөрт үнс нурам цацлаа
Синабунг галт уул 2000 метрийн өндөрт үнс нурам цацлаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.