Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн Баяр өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Баянзүрх таныг сонсож байна CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонтой уулзаж, дархлаажуулалтын багц бэлэглэлээ.
Тэрбээр, “Цар тахлын амаргүй нөхцөл байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө утсаар холбогдож, тэдэнд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг үзүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Та бүхний ачаар бид нэг ч гэсэн иргэнээ сэтгэлийн дарамтнаас гаргаж, шаардлагатай арга хэмжээ авч чадсан. Төр иргэддээ хүрч чадах томоохон гүүр нь болж байгаа та бүхэндээ дахин дахин талархал илэрхийлье” гэлээ. Түүнчлэн “CALL CENTER төвийг бид коронавирусийн халдварын ард гарсныхаа дараа хүртэл иргэдэд үнэ төлбөргүй төрийн болон хуулийн үйлчилгээ үзүүлдэг төв болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа” гэв.