Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өлсгөлөн зарласан гишүүдэд клизм тавьж, хяналтад авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

  Өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс талбай дээр өлсгөлөн зарласан гишүүдэд клизм тавьж, хяналтад авсан байна. Мөн эмнэлгийн байгууллагаас Д.Ганбат, А.Адъяасүрэн, Ц.Туваан нарын даралт өндөр, зүрхний хэм алдагдалтай байгаа тул өлсгөлөнг нь зогсоох тухай дүгнэлт гаргажээ. Харин дүгнэлтийг хүлээж авалгүй, өөрсдөө хариуцлагаа хүлээн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, гишүүн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Туваан нар өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн байна. Харин цагдаагийн байгууллагаас шаардлагатай тохиолдолд өлсгөлөнг албадан тараана гэдгээ мэдэгджээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

  “Суулт зарласан цагаас хойш манай намын гишүүд нэг ширхэг ч бохь зажлаагүй байгаа. Эрүүл мэндийн яамны заавраар зарим нь өлсгөлөнгөө зогсоож, суулт хийхэд оролцож байна. Нойтон өлсгөлөн зарлаж байгаа учраас буцалсан бүлээн ус бол ууж байгаа. Яахав харлуулах явдал байгаа л байх. Уржигдар бол бороотой, цастай, хүйтэн өдөр байсан. Өчигдөр Хүний эрхийн комиссоос заавар зөвлөгөө өгсөн. Хууль зүйн сайд Х.Нямбаатар майхан өгнө гэсэн одоо болтол хэл чимээгүй л байна. Гол асуудал майхан эсгийндээ биш. Ардчилсан засаглалтай манай улсад нэг намын дарангуйлал тогтох эрсдэлтэй байгаа учраас бид тэмцэж байнагэлээ.

С.Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломжтой
С.Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.