Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын гурван их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээжээ. Монголын цагаар өчигдөр 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм.

  Уг үйл ажиллагаанд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо. Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. АНУ-ын Флоридагийн их сургууль нь тус улсын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулийн дунд 30-р байранд орж байна.

ЭМЯ: 737 тохиолдол батлагдаж 11 хүн нас барлаа
ЭМЯ: 737 тохиолдол батлагдаж 11 хүн нас барлаа
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна