Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын эрхээ авлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 55 секунд

  Чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох "Софи-2021"-ийн ОУТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгарч, олимпын эрхээ авлаа.

  Тэрбээр хагас шигшээд Азербайжаны тамирчин Европын гурван удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпын наадамд хүч сорих эрхтэй боллоо. Өнөөдөр Э.Бэхбаяр алтан медалийн төлөө дэлхийн 2017 оны аварга, ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн дэвжээнд 57, 65, 125 кг-ын жинд оролцох эрхтэй болж байна.  

ФОТО: АН-ын гишүүдийн өлсгөлөн үргэлжилж байна /2021.05.07  09 цаг/
ФОТО: АН-ын гишүүдийн өлсгөлөн үргэлжилж байна /2021.05.07 09 цаг/
 
Б.Батцэцэг:  Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой
Б.Батцэцэг: Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.