Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН-ын тухай хэн юу хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

  2021 Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай Монгол Ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ оролцоно. Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, ХҮН-аас Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд байна. Тэгвэл ХҮН-ын тухай нэр бүхий хүмүүс ямар бодолтой байгааг сонирхуулж байна.

Нийслэлийн ХҮН-ын дарга асан, Багахангай намын хорооны дарга О.Бямбадэлгэр:

  Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрч, нэр дэвшүүлэх боломжгүй болгосны дараа Д.Энхбат гэж хүнийг нэр дэвшүүлсэн.Б.Найдалаа, Т.Доржханд нар “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй хүмүүс учраас намыг төлөөлөх эрхтэй” гэж ярьдаг.Намын анхан болон дунд шатны байгууллагын тамга тэдэнд биш бидэнд бий. Үнэн байдаг бол асуудал бидний талд шийдэгдэнэ гэж бодож байна. Хуурамч тамга, тэмдэг хууль бусаар ашигласан гэх хэрэгт Т.Доржханд нар унах байхдаа.

Алтан Дорнод Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд:

  Нэгэн цагт хувь заяаны тохиолоор шудрага нийгэм, сайн сайхны төлөө нэгэн намын туган доор нэгдэж явсан. Хүсэл, зорилго нэг байсан ч хүрэх арга барил өөр байсан. Нэгнээ танихгүй, улс төрийн туршлага багатай, гэнэн, хуурамч мэдээлэл, хатгаас, хутгууранд автамтгай байж, ижил эрх мэдэлгүйчүүд мөртлөө нэгнээ эрх мэдэлтнүүдийн далд найруулгаар үл ойлгож, гомдоож байжээ. Төсвийн эрх мэдэлээр нийтийн хөгжил, боломжийг үгүй хийсэн түүх хэнд нь ч байгаагүй бас үнэн. ХҮН-ын албан ёсны тамга, гэрчилгээг ч өнөөгийн удирдлагуудад нь анхны дарга нь гэх хүнээр өгүүлж маргаанд цэг тавьсан түүхтэй.

Илүү олон жилийн туршлагатай АН маань өнөөдөр яг л энэ түүхийг давтаж бгаа харагдах юм. Ямартай ч сар гаруйхны дараа болох энэ маш том хариуцлагатай сонгуульд тунаж үлдэж байгаа ХҮН нь МАН, АН-ын хүслээр биш харин жинхэнэ олны дэмжлэг авах нам үл хамаарсан хүнийг дэвшүүлж ялах тулааны өмнө ирлээ.

ХҮН-ын дарга асан С.Зоригтбаатар:

  Би намын даргаасаа тамга тэмдгээ С.Боргил даргад өгсөн. С.Боргил дарга С.Ганбаатар гишүүнд өгсөн. С.Ганбаатар гишүүнийг намын даргаар сонгоход Т.Доржханд болон Б.Найдалаа нар хамт алгаа ташаад зогсож байсан. Гэвч хууль бус хүрал зохиож, хоёр гурван хүний гарын үсгийг хуурамчаар зохиосон байсныг нөгөө хүмүүс нь хэлсэн. БГД-ийн намын хорооны дарга Э.Бат-Амгалан, Хурандаа Даваажав нар гарын үсгээ зураагүй гэдгээ хэлсэн. Харин бусад дүүргийн дарга нар хуралд ороогүй байсан. Иймд дүрмийн бус, хууль бус аргаар эдгээр хүмүүс ХҮН-ыг авсан.

Д.Дагвадорж: Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй, Хятад вакцинаа хийх нь дээр юм байна
Д.Дагвадорж: Спутник вакцин миний биед дархлаа тогтоох 0.1% хэмжээнд хүрсэнгүй, Хятад вакцинаа хийх нь дээр юм байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.