МАХН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. МАХН өчигдөр Бага чуулганаа хуралдуулж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчгүй оролцох бөгөөд МАН-ыг дэмжиж оролцох шийдвэр гаргажээ.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учраас улс төрийн өндөр соёл үзүүлж, ард түмнийхээ эв нэгдлийг бодож Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуульд Ардын намтайгаа хамтарч оролцъё. МАН-аас нэр дэвшсэн Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжихээр шийдвэрлэлээ" гэв.
Баяр