УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН эсвэл ХҮН-ээс нэр дэвшинэ гэсэн хүлээлт байна. Харин эрхэм гишүүн С.Эрдэнийн зохион байгуулах АН-ын дотоод сунгаанд оролцох болсноо албан ёсоор мэдэгдлээ. Маргааш бүртгэлээ хийлгэх гэнэ.
Гэхдээ энэ талаар танилцуулсан албан ёсны мэдэгдэлдээ "худлаа" ярьсан нь сошиал хэрэглэгчдийн сонирхолыг яалтчгүй татаж эхэллээ. Учир нь тэрбээр, "Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд орох хугацаа нэгэнт болжээ. Маргааш АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд очиж нэр дэвшигчээр бүртгүүлнэ. Хажуугаар зөрсөн хүн машин дотроосоо ялалтыг билэгдэн V гэж харуулсанд билэгшээгээд..." гэжээ. Уг зураг нь фотошопоор эвлүүлсэн зураг бөгөөд өмнө нь 3 дугаар сарын 24-ний өдөр "ТООС ДАРСАН БИОГИЙН ЗАМ" нийтлэлдээ уг зургийн эх хувийг ашиглаж байжээ.
Уг зураг нь ямар нэгэн машингүй, бас хэн нэгэн V гэж харуулан амжилт хүсээгүй байх юм. Ерөнхийлөгч болох хүнд тавигдах хамгийн эхний шалгуур бол худлаа ярихгүй байх юм шүү.