УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр дээр О.Цогтгэрэл гишүүн гарын үсэг зурж байгуулсан АН-аас АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулсан асуудал шуугиан тарьж байна. Тэгвэл уг компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харвал DCI group LLC гэх компани нь улстөрчид болон хувь компани, улстөрийн намуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж.
Сонирхолтой нь тус компанийн албан ёсны вэб сайтад болох https://www.foreignlobby.com/-д Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тус компаниас мөн адил зөвлөх үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан талаар бичжээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь уул уурхайн авлигын хэрэгт шалгагдаж буй асуудалдаа тус DCI group LLC компаниас зөвлөх үйлчилгээг авсан талаарх баримтыг энэ оны 2 дугаар сарын 1-нд олон нийтэд мэдээлжээ.
Г.Лхагваа