Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Сургуулиуд танхимаар болон теле гэсэн хосолмол байдлаар хичээллэх боломжтой болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Цар тахлын үеийн хичээл сургалтын хоцрогдол болон элсэлтийн асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

  “Цар тахлаас хамгийн их хохирол үүсэж байгаа нь боловсролын салбар орж байна. Нэг улиралд 80-90 хоног хичээллэх ёстой. Харин 2020 онд ЕБС-ийн хүүхдүүд 50 хувь нь танхимаар хичээллэж чадаагүй. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод танхимаар хичээллээгүй. Өнөөдрийн байдлаар 100-110 хоног танхимаар хичээллэж чадаагүй  байна. Манай улс 12 жилийн боловсролыг системтэй боловч цар тахлын улмаас 1-1.5 жилийг алдаж байгаа юм. Дэлхийн банкны хийсэн тооцооллоор бол Монголын эдийн засагт 10 жилийн дараа гэхэд 2 тэрбум долларын хохирол үүснэ гэсэн тооцоо гарсан. Энэ нь 6 их наядтай тэнцэх мөнгөн дүн юм.

  Ковидын үеийн хууль гэж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх нь Боловсрол шинжлэх ухааны яам. Үүний хүрээнд сургалтын төлбөрийн хугацаагаа хойшлуулах болон урьдчилж төлсөн дотуур байрны төлбөрийг дараа жилийн сургалтын төлбөрт суутгах зэрэг арга хэмжээнүүд авч байгаа. Улсын хэмжээнд байгаа 88 их дээд сургуулиуд их бага хэмжээгээр сургалтын төлбөрөө багасгах, хойшлуулах арга хэмжээ авсан. Төлбөртэй ЕБС-д улсаас хувьсах зардал өгдөг. Ингэхдээ 10 саяас дээш  төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэсэн нөхцөл тавьсан. Үүнээс 1 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Энэхүү хэмнэгдсэн зардлаар гэрээсээ хичээллэх боломжгүй, хоцрогдолтой байгаа хүүхдүүдэд зарцуулахаар болсон. Ямар нэгэн гомдол санал байвал яамны вэб сайтаар мэдэгдээрэй.

   Одоогийн байдлаар хөдөө орон нутагт 40 орчим сургууль танхисаар хичээллэж байна. Бид бүхэн хөл хорио тавигдсан өдрийн маргаашнаас танхимаар хичээллэх, давтах боломжийг нээж өгнө. Мөн бид 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвөлгөө өгөх шаардлагатай юм байна гэдэг дүгнэлт гаргасан. Судалгаагаар 4 хүүхэд тутмын нэг нь ганцаардалтай байна. Үүгээр ч зогсохгүй долоо хоногт дөрвөн өдөр хичээллэх болгосон. Хуучин танхимаар хичээллэх сонголт л байсан бол одоо цар тахлаас үүдэн танхим, теле хичээлийн хосолмол байдлаар орох боломж бүрдэх юм. Хичээлийн хоцрогдол бол нэг улиралд нөхөгдөх бус гурван жилийн хугацаа шаардлагатай. Үүнтэй холбоотой урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Түүнчлэн хөл хорио дуусахаас өмнө бүх багш нараа вакцинд хамруулах арга хэмжээ авна. Багш нарын ажил хөл хорионы улмаас 40 хувь нэмэгдсэн байна.

Энэ жил нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлтийг наймдугаар сарын эхээр эхлүүлнэ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ сургуульд хамрагдуулж чадахгүй байх вий гэж айх шаардлагагүй, хангалттай байгаа хэмээв.

Ерөнхийлөгч Х.Баттулга 14 цагаас мэдээлэл хийнэ
Ерөнхийлөгч Х.Баттулга 14 цагаас мэдээлэл хийнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.