Сошиал сүлжээнд өнөөдрөөс О.Цогтгэрэлийн АН-тай холбоотой "АНУ-аас лобби буюу нөлөөллийн компаниудыг сонгуулийн үйл явцад оролцуулахаар хөлсөлж авсан талаарх ноцтой байж болохуйц баримт дэлгэгдэж эхэлсэн.
Тэгвэл уг асуудлыг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил онцолж уг асуудлыг талаар УИХ-ын гишүүн Ц.Туваантай маргаан үүсгэлээ.
Баримтад байгаа шиг 50 мянган ам.долларын хөлсөөр сонгууль дуустал гадны нөлөөллийн компанийн тусламж авахаар гэрээ байгуулж, хөлсөж авсан бол сонгуулийн хуулийг зөрчи байгаа юм. Хуулийн дагуу гадны ямар нэгэн байгууллагууд Монголын бүх төрлийн сонгуулийн үйл явцад АЖИГЛАГЧААС өөр байр сууринаас оролцох боломжгүй юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадна( дотны үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан даргатай Ардчилсан намтай 4 сарын 12-ны өдрөөс зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ. Та энийг нэг тайлбарлаж өгөөч. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно" гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Улс төрийн намын тухай хууль дээрээ ч гэсэн хориглосон заалт байгаа шүү дээ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа" гэсэн.
Хариуд нь УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан нам 50 мянган ам.доллар байтугай 50 доллар ч хүнд төлөх мөнгө байхгүй. Тийм зүйл байхгүй гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүнд би хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.
Хэдийгээр Ц.Туваан гишүүн тийм зүйл байхгүй гэж мэдэгдэж байгаа ч сошиалд тарсан баримтууд дээр түүний өөрийнх нь гарын үсэг байгаа юм. Байдал эвгүйтвэл О.Цогтгэрэл даргатай Ц.Тувааны АН сонгуульд оролцох боломжгүй болох уу. Байдал хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ
Л.Баяр