Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адъяасүрэн: АН-ын бүлгээс Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагад УИХ хариу өгөөгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

   Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч үнэндээ шударга ёс энэ танхимд устаж үгүй болдог жишгийг та бүхэн тогтоох гэж байна. Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл татан оруулж байгаа нь энд хэлэлцэгдэж байгаа асуудлаар илэрч байна.

   Энэ мэт хууль бус үйлдэлдээ Монгол төрийн нэрийг олон улсад шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр дамжуулж гүйцэтгэж байгааг ард түмэн харж байгаа. 2019 онд БНСУ-д зорчиж байхдаа эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль төлөөд ирсэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу гэж асуумаар байна. АН-ын бүлгээс Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч хариу өгөөгүй.

Зөвлөмж: Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг таних аргууд
Зөвлөмж: Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг таних аргууд
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.