УОК-ын өнөөдрийн цахим хуралдаанаар, халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авах асуудлыг дэмжлээ. Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, эндсэн хүний тоо нэмэгдэж буй учир дээрх арга хэмжээг авах нь зүйтэй гэдэгт УОК-ын гишүүд санал нэгдэв.
Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд эмнэлгийн тусламжаар үйлчлэх үйлчилгээг өргөтгөх чиглэлд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө. Иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч тайлан тавив.