Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буянтогтох: Хүнд өвчтөний тоо нэмэгдэж, хүний нөөцийн хувьд төвөгтэй байдал үүслээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

   Тэрбээр "Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна.

ЭМЯ, НЭМГ, УОК хамтраад ор дэлгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүслээ. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөц хомсдолд орж байна.

    Уушги орлуулагч ECMO аппарат Нэгдүгээр эмнэлэг дээр нэг байсан. Сая дахин нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр дахиад нэг ирэх бөгөөд гуравдугаар эмнэлэгт суурилуулна. Халдвар бүх нийтэд тарчихсан, хаанаас ч оношлогдож болно. Халдвар таны хажууд байгаа учраас хөл хориог ухамсартайгаар мөрдөх хэрэгтэй" хэмээн ярилаа.

Т.Доржханд:  Ерөнхийлөгчөө та өөрөө л дэвшиж байвал бусад нь хамаагүй гэсэн байр суурьтай байж болохгүй
Т.Доржханд: Ерөнхийлөгчөө та өөрөө л дэвшиж байвал бусад нь хамаагүй гэсэн байр суурьтай байж болохгүй
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна