Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд хааны ордон музейд засвар хийхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

   Богд хааны ордон музейн сүм хийд, барилга байгууламжид засвар хийгдээгүй уджээ. Үүнээс болоод тус музейд хадгалагдаж байгаа 8000 орчим эд өлгийн зүйл устах, гэмтэх аюулд ороод байна. Үнэлж баршгүй ховор олдворуудыг болон сүм хийдийг хэв шинжээр нь хадгалах ажлыг нэн яаралтай хийх цаг болсон. Тэгвэл 1980 оноос хойш хийгдээгүй засварын ажлыг Соёлын сайд Ч.Номин эхлүүлэхээр боллоо.

    Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон Соёлын сайд Ч.Номин нар нөхцөл байдалтай танилцжээ. Эхний ээлжид Музейн төв хаалга, гол сүмүүдийг сэргээн засварлахаар болж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёр тал хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо.

“Alibaba” компанид 2.8 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
“Alibaba” компанид 2.8 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.