Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 30 шинэ тохиолдол батлагдаж, 53 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.02.26/ мэдээлэл хийлээ.

Монгол Улс даяар PCR лабораторид өчигдөр /2021.02.25/ хийсэн шинжилгээгээр нийт 30 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 16 нь "нэг хаалга-нэг өрх" шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад нь бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА "Улаанбаатар хотод коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Сүүлийн 24 цагт өөр газарт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 53 хүн эдгэж гэртээ гарсан. Батлагдсан тохиолдлуудын нийт 76 хувь нь эдгээд байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Халдварын балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс байх эрсдэлтэй тул шинэ голомт болох нөхцөл байдал бүрэлдэж байна. Иймд иргэд амны хаалтаа зүүж, гэр орондоо эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг хүсье" гэсэн юм. 

Хүчирхийлэлд өртсөн 11 настай хүүгээс гадна дахин нэг хохирогч байгааг тогтоожээ
Хүчирхийлэлд өртсөн 11 настай хүүгээс гадна дахин нэг хохирогч байгааг тогтоожээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.