Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хаслаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. 

Тус намаас мэдээлснээр Үндсэн дүрмийн хорооны 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна. 

Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хассан байна.

Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ
Цэцэрлэг, ЕБС-иуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ
 
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.