Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14 цаг 12 минутад эхэлж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээ танилцуулав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Японд комик борлуулалт нэмэгдэж, алдагдлаас аварчээ
Японд комик борлуулалт нэмэгдэж, алдагдлаас аварчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ