Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Twitter” Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг хаажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

“Twitter” нийгмийн сүлжээ Венесуэлийн Үндэсний ассамблейн хаягийг хаажээ. “Twitter”-н дүрэм журмыг зөрчсөн хаягуудыг хааж байна хэмээн “@lanuevaasamblea” хуудаст хандсан мэдэгдэлд дурджээ. Венесуэлийн парламентын шинэчилсэн бүрэлдэхүүнд зориулан нээсэн тус хаягийг дагагчдын тоог тэглэн, нүүр зургийг нь устгасан бөгөөд шинээр дагах боломжгүй болгосон байна.

“Хүчирхийлэл, хавчлага шахалт болон иймэрхүү төрлийн үйлдлүүд нь хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэхээс болгоомжлоход хүргэж, улмаар олон нийт хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэхийн үнэ цэнийг алдагдуулж байна. Бүх хүнийг олон нийтийн хэлэлцүүлэгт чөлөөтэй, аюулгүй оролцох боломжоор хангах нь манай байгууллагын дүрэм” хэмээн “Twitter”-н дүрэм журамд дурдсан байдаг.

Венесуэлд 2020 оны арванхоёрдугаар сарын 6-нд парламентын сонгууль болж, иргэд парламентын 277 депутатыг сонгожээ. Сонгуульд Засгийн газрыг дэмжигч “Аугаа эх оронч туйл” эвсэл ялжээ. Өмнөх парламентын бүрэлдэхүүнд олонх байсан одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн дийлэнх, тэр дундаа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо санал хураалтад оролцохоос татгалзаж, сонгуулийн дүнг эсэргүүцжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уучлалт гуйв
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уучлалт гуйв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.