ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өчигдөр оройны үйл явдлын талаар мэдээлэл өглөө:
"Эмнэлгийн байгууллагууд нэгдүгээр сарын 5-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Халдвар авсан иргэнийг нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт зөөвөрлөх үед мөрдөх журмыг ЭМЯ-ны сайд баталсан. Энэ журмыг мөрдөөгүй дөнгөж төрсөн эхэд зузаан хувцас өмсгөхгүйгээр хүүхдийг нимгэн өлгийтэйгээр зөөвөрлөсөн асуудал гарлаа. Эмнэлгийн удирдлагууд болон бүх эмч, ажилчид өвчтөнийг эмнэлэг хооронд зөөвөрлөхөд хэрхэн ажиллах заавар зөвлөмжийг зөрчсөн. Тусгаарлах өрөө байгаа. Халдвар гарсан тохиолдолд тодорхой хугацаанд тусгаарлах өрөө бүх эрүүл мэндийн байгууллагуудын стандартад байдаг. Тэр өрөөнд байхад эхэд дулаан хувцсыг нь өмсгөх, шилжүүлж байгаа болон авч байгаа эмнэлгийн ажилчид тун хариуцлагагүй хандсан байна. Энэ үйл явдалд бид үнэхээр харамсаж байна. ЭМЯ-ны зүгээс энэ эмэгтэйгээс уучлалт гуйж байна. "Өргөө" амаржих газарт хариуцлага тооцох албан бичгийг хүргүүлсэн" гэлээ.