Японы баруун Кагава мужийн Шодо арал дээрх амьтны хүрээлэнд сармагчингууд өвлийн хүйтэн цаг агаарыг тэвчиж гарахын тулд хоорондоо тэврэлдэн "банш" хэлбэрт оржээ. Чийглэг хүйтэн байдалд дасан зохицохын тулд амьтны зөнгөөрөө ийнхүү тэврэлдэж байгаа процессыг “банш” хэмээн нэрлэжээ.
Энэ нь өвлийн улиралд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, илүү олон сармагчин нэгдсээр байна. Чошийн хөндийн байгалийн амьтны хүрээлэнд 500 орчим зэрлэг сармагчинг тэжээдэг. Тэдний тэврэлдээн 15 цагаас хойш буюу нар жаргахад үзэгддэг аж. Заримдаа 200 гаруй сармагчингаас бүрддэг байна. Баншийг ихэвчлэн гуравдугаар сарын эхэн хүртэл харах боломжтой.
Эх сурвалж: Kyodo news