Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг үйлдвэрлэсэн вакцинаасаа Монголд хандивлана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэтхэгийн Засгийн газар хөрш зэргэлдээх улс орнууддаа сайн санааны үүднээс дотооддоо бүтээсэн коронавирусний эсрэг вакцинаасаа хандивлахаар болсон байна. Тус улс нь энэ сарын эхээр “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх журмыг батлан, энэ сарын 16-наас хүн амаа вакцинжуулж эхэлжээ.

Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврики зэрэг улсуудад 3.9 сая ам.долларын “Covaxin” вакцин, Бутан, Бангладеш, Афганистан болон Сейшелийн арлууд руу “Covishield” вакциныг тус тус даруй илгээхээр төлөвлөсөн байна.

“Covishield” нь “Оксфорд-AstraZeneca”-ийн вакцин бөгөөд Энэтхэгийн Пуна хотод байрладаг “Ийлдэс судлалын хүрээлэн”-д үйлдвэрлэж байгаа юм. Харин “Covaxin” нь тус улсын “Bharat Biotech” биотехнологийн компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран боловсруулсан вакцин юм байна. Тус вакцин нь клиникийн эхний хоёр шатны туршилтаа амжилттай давсан ч сүүлийн шат буюу эмнэлзүйн шатны туршилт нь хараахан дуусаагүй байгаа аж.

Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд