Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн барилдаан зохион байгуулах хүсэлтээ УОК-т хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Улсын онцгой комисст энэ жилийн Сар шинийн бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулах хүсэлтээ хүргүүлжээ.
Барилдаан зохион байгуулах эсэх нь “Ковид-19” цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, тархалтын цар хүрээнээс ихээхэн шалтгаалах юм байна.
МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав: “Бөхчүүдээс уламжлалт Сар шинийн барилдаанаа өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй, харин энэ жил зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Хэрвээ УОК зөвшөөрвөл 128 бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулна” гэлээ.

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр: Гэр бүлээрээ БНХАУ-ын вакциныг тариулахад бэлэн
С.Эрдэнийн хүү Э.Одбаяр: Гэр бүлээрээ БНХАУ-ын вакциныг тариулахад бэлэн
 
О.Номинчимэг: Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчхээд байна
О.Номинчимэг: Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчхээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.