Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр: Гэр бүлээрээ БНХАУ-ын вакциныг тариулахад бэлэн

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 17 секунд

Ковид-19 цар тахлын вакцин цөөнгүй улсад үйлдвэрлэгдэж, манай улсад гуравдугаар сараас эхэлж, эхний тунг шаардлагатай бүлгийнхэнд хийж эхэлнэ хэмээн Засгийн газраас мэдэгдээд байгаа. Вакцины асуудлаар олон нийт санаа бодлоо дэвшүүлж, сошиалаар хэлэлцэж байна.

Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Зон олны намын дарга гэх Э.Одбаяр "БНХАУ-ын гаргасан вакцинаас Монгол улс 6 сая тунг дараа төлбөрийн нөхцөлтэй яаралтай авч эрсдэлтэй хэсгээ нэн даруй вакцинжуулах хэрэгтэй. Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр улсын хувьд энэ нь бүрэн боломжтой. БНХАУ-ын хувьд шинжлэх ухаан, анагаах ухааны чадвартай улс. ОХУ-ын "Спутник" бол шаардлага хангахгүй, ОХУ-ын иргэдийн 70 хувь орчим нь өөрсдөө ч итгэхгүй байгаа" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсаараа илэрхийлжээ. Мөн тэрбээр "Хэрэв итгэлийн баталгаа хэрэгтэй бол би өөрөө болоод гэр бүлээрээ тус вакциныг эхлээд хийлгэхэд бэлэн байна. /Очер дайрлаа гэхгүй л бол/" хэмээсэн байна. 

Японы утасны бүхээгт гар утас цэнэглэх төхөөрөмж суурилуулжээ
Японы утасны бүхээгт гар утас цэнэглэх төхөөрөмж суурилуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.