Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Хар-Ус нууранд живсэн авто машиныг иргэд хамтран гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Хоолой гэх газарт орших Хар-Ус нуурын мөс цөмөрч, мөсөн дээгүүр явсан автомашин живжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 15-ны 22:05 цагт автомашин нуурын усанд живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын албанд тус машины жолооч өгсөн байна.
Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэгдүгээр сарын 16-нд Дөргөн суманд очиход тус сумын харьяат иргэн С-ийн "Бонго Жи-3” загварын автомашин нуурын усанд живсэн байжээ. Онцгой байдлын алба хаагчид болон сумын иргэдийн тусламжтайгаар иргэн С-ийн автомашиныг тухайн өдрийн 20:00 цагт уснаас татан гаргажээ. 

 

Samsung брендийн өв залгамжлагч авлигын хэргээр баривчлагджээ
Samsung брендийн өв залгамжлагч авлигын хэргээр баривчлагджээ
 
Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.