Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяргас нуурын онцгой бүсэд бургас сэргэн ургаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр, Увс аймгийн Завхан сумын нутаг дахь Хяргас нуурын БЦГ-ын онцгой бүс Айраг нуурын эрэг орчмоор бургас сэргэн ургаж, 3 жилд 34  га талбайд хүрсэн байна.

Айраг нууранд борцгор хотон шувуу үүрээ засаж өндөглөдөг болсон төдийгүй,  Хяргас нуурын БЦГ-ын өмнөд хэсэг, Завхан, Наранбулаг, Өлгий сумын нутагт бөхөн гөрөөс,  цагаан зээр уугуул нутагтаа эргэн нутагшив. Бургас бол хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог бөгөөд хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм.   

Бургас нь чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг. Далайн түвшнээс дээш 600-2000 метр өндөрт ургадаг байна. Дэлхий дээр нийт 300-400 гаруй зүйл бургас ургадгаас Монгол оронд 40 гаруй зүйл нь бий. Түүний дотор түгээмэл тохиолдох нь “таван дохиурт бургас” бөгөөд 16 метр хүртэл өндөр ургаж, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 5 метрийн өндөртэй ургана.  Гол иш нь саарал өнгөтэй, навч нь зууван, цэцгийн дагавар хайрс нь жигд шар ногоон өнгөтэй, 5 дохиуртай. Залуу мөчир, дэлгэрч буй навчис нь наалдамхай, сайхан үнэртэй байдаг. Хөрсний гүнд усны нөөц бүхий газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацдаг.

Монгол буцах хүсэлтэй иргэд Солонгосоос мэдээлж байна
Монгол буцах хүсэлтэй иргэд Солонгосоос мэдээлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.