Зургаадугаар сарын 25–28-ны өдрүүдэд улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг зохион байгуулсантай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр оловсролын Яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат "Шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа сурагчид энэ долоо хоногт БҮТ-д хүсэлт гаргаж, шалгалтын эх материалтайгаа танилцаж болно. Хар машин зөрүүлж уншсан тохиолдол нэг ч гарч байгаагүй" гэв.