Сайдтайгаа тохиролцож чадаагүй эрчим хүчний салбарынхан маргааш 08.00 цагаас улс орон даяар АЖИЛ ХАЯНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлээд буй.

Тэд "Ажил хаялт эхлэхээс өмнө 30 хувийн нэмэгдлийг хоёр хуваах гэх мэт саналыг хүлээн авах боломжтой. Үгүй бол хаялт зарлана" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаа ҮЭ-ийн төлөөлөлтэй уулзаж, "Цалинг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой, гэхдээ бүх ажилтанд жигд 10 хувиар нэмэх боломжгүй буюу захиргаа, удирдлагуудын цалинг нэмэгдүүлэхгүй” гэсэн саналыг илэрхийлжээ. Энэ саналыг ҮЭ-ээс хүлээн авах боломжгүй гэж үзээд, энэ сарын 30-ны 08.00 цагаас ажил хаялт зарлах шийдвэр хэвээр байгаагаа мэдэгдсэн юм.

Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
 
Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ
Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!