Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын хаврын чуулган энэ Баасан гарагт хаалтаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор чуулган энэ долоо хоногт дөрвөн өдөр хуралдах товтой байна. Харин Баасан гарагийн хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. Үүнд:

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.29- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF
  2. Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын 64 гишүүн 2026.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF
  3. “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4. “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!