Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Батцэцэг FIFA-гийн зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүлжээ.

МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээн болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг Ө.Батцэцэг эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм. Монгол Улсаас Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн 5 шүүгч FIFA-гийн олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдээд байна.

Саудын Арабын хунтайж автомашингүй хот байгуулна
Саудын Арабын хунтайж автомашингүй хот байгуулна
 
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.