Бямба гарагт Жакарта хотоос хөөрсөн Индонезийн иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц Ява ралын ойролцоо сүйрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Аврах, эрэн хайх албаныхан онгоц осолдсон газрыг өнгөрсөн шөнө олж тогтооожээ. Улмаар аврах ажиллагааг түр зогсоож, өнөө өглөөнөөс үргэлжлүүлсэн байна.
“Sriwijaya Air” авиа компанийн эзэмшлийн уг онгоц 62 хүнтэйгээр Баруун Калимантан руу нисэх байсан ч хөөрснөөсөө хойш дөрвөн минутын дараа радараас алга болсон юм. Ослын газар 10 гаруй усан онгоц ажиллаж байгаа бөгөөд эрэн хайх аврах ажлыг зохион байгуулж байгаа аж. Онгоц олон хэсэг хуваагдсан цацагдсанаас харахад амьд үлдэх найдлага байхгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Сууж явсан 62 хүний 12 нь хөлгийн багийн гишүүн, 50 нь зорчигч бөгөөд бүгд индонези үндэстэн байжээ. 50 зорчигчийн долоо нь хүүхэд, гурав нь бага насны нярай хүүхэд байсан гэж ВВС агентлагийн мэдээлэд дурджээ.