Маргаашнаас хөл хориог сулруулж буйтай холбоотойгоор нэг дор иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй, үйлчлүүлэгчтэй хэр хугацаанд харьцдаг гэдгийг нь харгалзан тодорхой төрлийн үйлчилгээнээс бусад нь ажиллахаар шийдвэрлэсэн.
Харин номын худалдаа, ТҮЦ-ийн үйлчилгээг нээхгүй байгаа талаар сэтгүүлч тодруулахад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Номын худалдаа нь соёл, ахуйн бараандаа орох учир одоогоор нээх боломжгүй. Мөн ТҮЦ нь нийслэлд 1000 гаруй байдаг ба тус газруудад хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн, стандартын худалдаа явах боломжгүй, хог, халуун хүйтэн ус, 00-ын асуудал шийдэгдээгүй. Тиймээс эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм сахиулах боломжгүй учраас одоогоор нээхгүй" гэлээ.