Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын тайланг цахимаар илгээхийг мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

НӨАТ-ын тайланг татварын байгууллагад хуулийн хугацаанд илгээхэд 2 хоног үлдээд буйг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, баталсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаах үүргийг хүлээх юм. Ингэхдээ,

  • Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх юм.
  • татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх,
  • суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах,
  • татварын тайлантай холбоотой баримт, мэдээллийг гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцах,
  • татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах,
  • татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх,
  • Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.
  • Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа 7 хоног бүрийн бямба, ням гараг, нийтээр тэмдэглэх баярын өдөртэй давхацсан тохиолдолд түүний өмнөх ажлын өдөр нь татвар төлөх, тайлагнах эцсийн өдөр байна.
  • Татвар хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шаардлагатай тохиолдолд тайлан хүлээн авах хугацааг 7 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болох бөгөөд энэ тухайгаа олон нийтэд урьдчилан мэдэгдэнэ.
  • Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
  • Татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжилсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурна.
  • Цахим хэлбэрээр татварын албанд илгээсэн татварын тайлан цахим гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд баталгаажуулаагүй тохиолдолд цаасан хэлбэрээр тушаана.
  • Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журмыг татвар хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлах юм.
  • Татвар төлөгч нь Монголын татварын албаны Цахим татварын нэгдсэн систем http://etax.mta.mn мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлэхийг мэдэгдлээ
Я.Содбаатар: Теле хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд гарын авлага бэлтгэн хүргэсэн
Я.Содбаатар: Теле хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд гарын авлага бэлтгэн хүргэсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.