ГБХНХ-ын салбарын санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газар Үндэсний аудитын газартай хамтран “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудит, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг нээж ГБХНХЯ-ны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр үг хэллээ. Тэрбээр салбарын 2026 оны батлагдсан төсөв болон цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулга хийв.

Энэ удаагийн сургалтад тус салбарын 115 байгууллагын 526 удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд танхим болон цахим хэлбэрээр хамрагдлаа.

Сургалтын үеэр дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл, мэдээлэл танилцуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөв.

Үүнд:

1. Үндэсний аудитын газрын аудитын менежер А.Цогбаяр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийтлэг алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч Ц.Эрдэнэтөгс санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн нэгтгэл хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.

2. Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Ч.Амарсанаа санхүүгийн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудлыг хөндсөн бол тус газрын шинжээч П.Батжаргал Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар танилцуулга хийж, мэргэжлийн зөвлөгөө, тайлбарыг өгсөн юм.

3. ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын шинжээч Ж.Азжаргал хүүхэд хамгааллын зардал, түүний зарцуулалтад анхаарах асуудлаар тус тус илтгэл хэлэлцүүлэв.

“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудит, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтын илтгэл хэлэлцүүлсний дараа оролцогчдын дунд асуулт, хариулт өрнүүлж, нээлттэй санал асуулга явууллаа.

Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
 
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!