Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хийдэд хулгайч орж, олон тооны хуучин бурхан алдагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Төв аймгийн Өндөрширээт суманд байрлах Пунцог Даржай хийдэд хулгай орсон тухай дуудлага энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид тус хийдэд очиход хуучны зурмал Гомбо, Жамсран бурхан, цан, сэлэм, хонх зэргээс тус бүр нэг ширхэг, мөн гуулин Богд Зонхов бурхан гурван ширхэг, нийт найман төрлийн эд зүйл алдагдсан байжээ. Хэргийг Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Танилц: Телевизүүдийн баярын хөтөлбөр
Танилц: Телевизүүдийн баярын хөтөлбөр
 
Д.Цолмон: 2025 оны эцсийн байдлаар Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансанд 306 мянган төгрөг байна
Д.Цолмон: 2025 оны эцсийн байдлаар Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансанд 306 мянган төгрөг байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.