Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ийн Шуурхай штабаас комедиан Б.Идэр-Од нарын залууст хариуцлага тооцно

Ангилал
Social pop
Огноо
Унших
5 минут 19 секунд

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр УОК-ын явуулж буй үйл ажиллагааг мушгин гуйвуулж, марзагнасан зургаан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг хэлэв.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд марзан яриа ярьдаг зургаан нөхөр найз нөхөдтэйгээ утсаар ярьж УОК-ийн нэр бариад мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашиглаад хоорондоо марзагнасан яриаг олон нийтийн сүлжээнд тавьсан. УОК-оос эдгээр нөхдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Тоглоом тоотой нь дээр. Улс орноороо халдварт өвчинтэй тэмцэх гэж нойр хоолгүй зүтгэж байхад хэсэг нөхдүүд ингэж марзганасан. Цаашид бусад хүмүүст ч гэсэн ялгаагүй халдварт өвчний гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон хүний хүч хөдөлмөрийг буруугаар эргүүлж, мушгин гуйвуулах юм бол хариуцлага тооцно. Тэр зургаан нөхөр амны хаалтгүй суучихаад, инээж хөхрөөд их сонин үйлдэл гаргаж байна лээ. Шалгуулна аа. Дэг журамтай байж байж энэ өвчний ард гарна гэдгийг УОК-ын шуурхай штабаас сануулж байна" хэмээн хэлсэн.

Энэхүү бичлэг нь комедиан Б.Идэр-Одын “Ideree s Home Party” влогийн дөрөвдүгээр дугаар юм байна. Тус бичлэгт комедиан Б.Идэр-Од болон Батаа, Бааска, Сантий нараас надна загвар өмсөгч Дөлгөөн, жүжигчин Золоо, Зулаа нар гардаг. Комедиан Сантий найз руугаа залгаж “УОК-оос ярьж байна аа” хэмээгээд,

-Дэлгэржавын Долгион гэж танай найз уу. Долгионы шинжилгээний хариу гарсан байна. Та хэд хэд хоногийн өмнө лагер руу явсан юм уу.

-Тийм ээ.

-Би хүмүүст мэдээлэл өгдөг Хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад цолтой хүн байна аа. Танай найз Долгион гурван хоногийн өмнөөс халуурсан байна. Түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг гарлаа гээд шууд корона туссан гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ бол 99 хувийн баталгаатай гэж эмч нар үздэг. Энэ хавьталд орсон хүмүүсийг шинжлэх, тусгаарлах арга хэмжээг бид авч байна. Яг одоо гэртээ байна уу.

-Тийм байна.

-Гэртээ байхдаа ойр дотны хүмүүстэйгээ хавьталд орсон уу. Та нар тэр Санзайд байхдаа хавьталд орсон уу. Гар барьсан уу. Яг үнэнээ хэлээрэй. Би энд өөрийн чинь дуу хоолойг бичээд байна байна л даа.

-Ер нь эхэндээ бол бүгд масктай байсан л даа. Сүүлдээ бүгд юм яриад маскаа авсан.

-Та нар маскгүй хавьталд ороод, юу гэсэн үгийн. Хоорондоо бас бэлгэвчгүй хавьталд ороод явдаг юм уу.

-Айн...

-УОК-ийн хийж байгаа үүрэг даалгавар, өдөр бүр сануулж байгаа, хоорондоо гар барьж болохгүй, маскгүй байж болохгүй гэж байхад. Эсвэл та нар одоо өдөр шөнөгүй бэлгэвчгүй хавьталд орж болдог юм уу. Та нар ийм хүмүүжилгүй байж болохгүй.

-Юу гэсэн үг юм бэ.

-Өөрсдийгөө хамгаал гэж өдөр бүр бид хэлж байна. Бэлгэвч гэдэг зүйлтэй харьцуулж ярьж байна. Ямар нэг Бэлгийн замын өвчин тусахаас сэргийлж бэлгэвч хэрэглэ гэж хэлдэг биз дээ. Үүнээс ялгаагүй. Тийм биз дээ.

-Тийм ээ.

-Тэгэхэд та өөдөөс уурлаад...

-Уурлаагүй, уурлаагүй. Гайхаад. Хүн чинь бас шууд ийм юм сонсохоороо яасан гэнэ ээ гээд сандардаг юм байна л даа.

-Одоо манай баг бүрэлдэхүүн очиж байгаа. Цагдаагийн ахлах дэслэгч, ХӨСҮТ-ийн ажилчид очиж байгаа. Та яг одоо гэрээсээ гарч болохгүй. Дэлгүүр орж болохгүй. Бид нар ажлаа хийж байна. Ойлгосон уу. Тэгээд Долгион найз руугаа залгаад элдэв бусын юм шалгаагаад байж болохгүй, мэдэв үү.

-За

-Таныг хөл хорионд байлгана. Шаардлага биелүүлээгүй гэж эрүү үүсгэнэ.

-Мхн, би харин сандраад...

Ийнхүү яриа үргэлжилж, 3 минут гаруй хугацаанд ярилцжээ. Гэвч ярианы төгсгөлд энэ бол тоглоом байсныг хэлж, хөл хорионы үед халдвар хамгааллын дэлгэмэээ чанд баримтлахыг анхааруулсан байгаа юм. Олны танил залуус ийнхүү УОК-ийн нэрийг барьж, “тоглосон” бичлэгээ олон нийтийн хэрэгслээр цацсан нь тэднийг буруутгах шалтгаан болж байна.

Сербийн нийслэлд шууд нэвтрүүлгийн үеэр газар хөдөлжээ
Сербийн нийслэлд шууд нэвтрүүлгийн үеэр газар хөдөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.