Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лео Мессигийн оруулсан 644 гоолыг бэлгэдсэн шар айргуудыг хаалгачдад илгээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 45 секунд

Аргентины шигшээ баг болон Барселона багийн довтлогч, Баллон Дор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналын 6 удаагийн эзэн Лионель Месси нэг багийн төлөө хийсэн гоолын тоогоороо алдарт Пелег гүйцсэн билээ. Пеле Сантос багийн өмсгөлтэй 643 гоол хийсэн байдаг.

Харин Месси Ла Лигийн хүрээнд Реал Валладолид багийн эсрэг 65 дахь минутанд гоол хийснээр Барселона багийн төлөө хийсэн 644 дэх гоол нь болсон юм. Түүний энэхүү амжилтанд нь Будвайзер брэнд баяр хүргэж, гоол алдсан бүх хаалгачдад зориулан гоол бүрийх нь дугаартай шар айргийг явуулсан байна. Тэрээр энэхүү 644 гоолоо нийт 160 хаалгачийн эсрэг оруулсан байдаг ажээ.

 

Реал Мадридын ахлагч асан алдарт Икер Касиллас 17 лонх шар айраг хүлээж авсан бол Жианлужи Буффон 2017 оны Аваргуудын лигт алдсан 2 гоолынхоо дугаар бүхий лонхтой шар айргийг барин зураг авахуулсныг Будвайзер компани твиттер хуудсан дээрээ нийтэлжээ.

Атлетико Мадрид багийн хаалгач Йан Облак 11 лонх шар айраг хүлээн авсан бөгөөд түүний зураг ч мөн нийтлэгдсэн байна.

Английн Премьер лигийн Челси клубын хаалгач Кепа Арризбалага 2 лонх шар айрагтай зургаарааа мөн жиргэсэн байна. Месси 2017-2018 оны улиралд түүнийг Атлетик Билбао клубын хаалгыг манаж байх үед нь 2 гоол оруулж байсан юм.

Тэднээс хамгийн олон шар айраг хүлээж авсан хаалгач бол Валенсиа клубын хаалгач байсан Диэго Алвез юм. Лионель Месси түүний эсрэг нийт 19 гоол оруулж байжээ.

644 дугаартай буюу хамгийн сүүлийн дугаар бүхий шар айргийг Валладолид багийн хаалгач Хорди Масип хүлээн авсан юм.

Месси Реал Валладолидийн эсрэг хийсэн гоол

Худгийн ус түгээгчид сайн дурын хүүхэд хамгаалагч боллoo
Худгийн ус түгээгчид сайн дурын хүүхэд хамгаалагч боллoo
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.