ТТЗ: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэцгээе

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг дэлхий нийтээр 1991 оны 11 дүгээр сарын 25-наас хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн 108 улс энэхүү аянд нэгдэн жендерийн албан ёсны хороо, байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол улс энэхүү аянд 1997 онд нэгдсэн. Анх хүчирхийллийн эсрэг үндэсний төв нэртэй байгуулагдаж байсан бол эдүгээ НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, Жендэрийн үндэсний хороо болон өргөжөөд байна.

2025 оны 11 дүгээр сарын 25–наас 12 дугаар сарын 10- ны өдрүүдэд манай улс энэхүү аяныг эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор зохион байгуулж байна. Учир нь технологийн үсрэнгүй хөгжил, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй технологийн хэрэглээ нь харамсалтайгаар ЖСХ-ийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, цахим орон зайг эмэгтэйчүүд, охидын эсрэг зэвсэг болгон хувиргаж, дижитал платформыг буруугаар ашигласнаас үүдэлтэй гарах гэмт хэргийн тоо өсөн нэмэгдсээр байна.

Тухайлбал 2024 оны НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаагаар монгол залуучуудын: 51,3% нь цахим хэлбэрийн ямар нэгэн доромжлол, сүрдүүлгэд өртсөн; 5% нь онлайн бэлгийн дарамтад өртсөн; хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээлэл болон Цагдаагийн ерөнхий газрын бүртгэсэн хүүхдийн цахим орчинд хохирогч болсон танихгүй хүнээс айлган сүрдүүлсэн мессеж авсан гэсэн судалгаа гарсан байна.

Иймд ажилтнууд та бүхнийг энэхүү мэдээлэлд анхаарал хандуулж өөрийн гэр бүл, хүүхэд, эргэн тойрондоо байгаа өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг анзаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин тэдэнтэй ярилцан мэдээллээ хуваалцаж ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД нэгдэцгээе.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!