Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхжээ

Ангилал
Дэлхий дахинд Social pop
Огноо
Унших
1 минут 27 секунд

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай Шин Шин 38 настайдаа хэд хэдэн эрхтэний дутагдлаас болж үхжээ. Тус баавгай амьдралынхаа туршид 36 бамбарууш гаргаж, тэдгээр нь цаашаа 153 болон үржсэн байна. 

Шин шин Чончин амьтны хүрээлэнд өөрийн удмын 38 бамбарууштай амьдарч байжээ. Шин Шин 1982 оны наймдугаар сард Сичуань мужийн Баошин хотод төржээ. Удалгүй түүнийг нутгийн амьтны хүрээлэн олж аваад шинэ од буюу Шин Шин хэмээн нэрлэжээ. Тус амьтны хүрээлэнд насаараа амьдарсан бөгөөд энэ оны наймдугаар сард дуртай жимсээр нь чимэглэсэн бялуу, хувин дүүрэн мөсөөр “баярын ширээ засан”, 38 насных нь төрсөн өдрийг тэмдэглэж өгсөн байна.

Шин Шин аравдугаар сарын 21-нээс ханиалгах болж, удалгүй хөл дээрээ босч чадахаа байсан аж. Мөн тэрээр гэдэс дүүрэх, өтгөн хатах асуудалтай болсон байна. Амьтны хүрээлэнгийн удирдлагууд Чончин хотын анагаах ухааны их сургуулиас тусламж гуйсан ч эмч нар асуудлыг шийдэж чадаагүй аж. Түүний үхлийн шалтгааныг мэргэжилтнүүд хэд хэдэн эрхтний дутагдал хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: UNILAD

Хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг 50 хувиар өсжээ
Хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг 50 хувиар өсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд