Оном сангийн ТУЗ-ын дарга, доктор Д.Наранбаатар ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайханыг огцруулах үндэслэлүүдийг хэллээ. Тэрбээр, “Миний бие хувь эрдэмтний хувьд ЭМЯ-ны сайд Тогтмолын Мөнхсайханы алдаатай шийдвэрүүд нь улс орныг маань сүйрэл рүү хөтөлж байгаа учраас түүнийг огцруулах үндэслэлүүдийг хэлье” гэсэн юм.
- БНСУ-аас коронавирусний 400 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур авч хэрэглэсэн. Хуурамч эерэг гарах магадлал 80-90 хувьтай. Ийм тестийг авах шаардлага байгаагүй.
- Өвчтэй хүнийг өвчингүй гэж гаргах магадлал түргэвчилсэн оношлуурт 50-60 хувьтай. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан тархалт бол түргэвчилсэн оношлуурын алдаа байсан.
- Түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх нь буруу гэсэн мэргэжлийн хүмүүсийн шийдвэрийг Т.Мөнхсайхан сайд огт дагаагүй, зөрүүдэлсээр асуудал үүсгэж байна. Мөнгө төгрөг завших гэсэн асуудал байгаа.
- Т.Мөнхсайхан сайд Дархан хотын иргэдэд PCR-ийн шинжилгээ хийхийг эрс эсэргүүцэж, хоног хугацаа алдсан. Бид хүчээр шахуу PCR шинжилгээг багцалж хийгээд 20 гаруй хүнд вирус илрүүлэн халдварын голомтыг барьж авсан.
- Т.Мөнхсайхан сайд бол хүний үг сонсдоггүй, мэдлэггүй, чадваргүй, юм ойлгодоггүй, лабораторийн салбарын талаар мэдлэггүй, байгалийн тэнэгдүү хүн байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна.
- Зохион байгуулалттайгаар хэвлэлийн тролл багаар намайг муулж, муутган, ЭМЯ-аас зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараасан.
- Цар тахалтай тэмцэж байх ёстой хүн хэвлэл мэдээллээр өөрийгөө магтуулахад хамгийн их анхаарч байна.
- Арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн УОК, ЗГ “үхээнц шийдвэр” гаргасан. Уг шийдвэрт Т.Мөнхсайхан сайд хамгийн их нөлөөтэй.
- Энэ байдлаараа яваад байвал Монгол Улс нэгдүгээр сарын дунд үед гамшгийн байдалд орно.
- “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г далайцтай, хурдан зохион байгуулаад халдварын голомтоо барьж аваад тусгаарлалтад оруулахад 10-14 хоногийн дараа хүмүүст халдвар халдаах боломжгүй болно.
- Т.Мөнхсайхан арванхоёрдугаар сарын 9-нд халдварын голомтыг барьж авсан гэж ерөнхий сайдаар худал хэлүүлсэн. Засгийн Газрынхаа эсрэг ажилласан. Амгалан гаалийн ажилтнаас халдвар илрэхэд халдварын голомтыг барьж аваагүй гэдэг маш тодорхой болсон.
- Т.Мөнхсайхан сайд юу ч мэдэхгүй байгаа. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгүүд халдварын голомт болж байна. Үүнээс болоод иргэд ковидоос өөр шалгаанаар үхэж үрэгдэнэ.
- Чадал муутай Монголыг минь бүү хэл чадалтай дэлхийн том улс орнуудыг хөл дээр нь сөгдүүлж байгаа цар тахалтай бид “галаар тоглож байгаа юм шиг” тэмцэж болохгүй.
- Дотооддоо халдвар алдахгүй байх боломжтой байсан. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг нохойд барьдаг мод шиг ажиллуулсаар байгаад хүмүүс нь шургаж унаж байна.
- ЭМЯ 18 тэрбум төгрөгийн өртөгтэй, дэлхийн дунджаас 6 дахин үнэтэй “Цахим эрүүл мэндийн мэдээлээл технологийн плампорм”-ыг БНСУ-аас худалдаж авсан.