Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын ойрын харилцагч 1804 хүнийг ажиглаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Улаанбаатар хотод 1804 иргэн коронавируст халдварын ойрын харилцагч болохыг тогтоон, хяналтад ажиглаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил цагдаагийн хамгаалалтад, тусгаарлан ажиглах цэг болоод байгаа. Энэ ажилд өдөрт дунджаар 3490 орчим төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Шуурхай штабаас тусгаарлан ажиглах үйл ажиллагааны хяналтыг чангатгаж, тагнуулын байгууллага хөндлөнгийн хяналт хийж байна. Тусгаарлан ажиглах байрыг бүрэн камержуулах, камерын хяналтыг чангатгаад байгаа.

“Ингэснээр хаана, ямар хүн зөрчил гаргаж буй мэдээллийг цаг, мөчөөр авч байна. Халдвар, хамгааллын дэглэм зөрчсөн ажилтан, иргэнтэй холбогдож, хариуцлага тооцохыг сануулсан. Тусгаарлан ажиглах байрны сахилга, дэг журам чанга чангарсан, санамсагүй, хэнэггүйгээсээ зөрчилд холбогдвол ноцтой байдал үүснэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой халдар хамгааллын дэгэмийг ягштал мөрдөхийг сануулж байна. Үүнд иргэний хариуцлага, дэг журам, сахилга, зохион байгуулалт чухлыг олон улс орон, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид сануулж байгаа. Ингэснээр цар тахлыг хохирол багатай давна” гэдгийг тэрбээр сануулав. 

“Рио Тинто”-гийн шинэ захирал Оюутолгойн хэлэлцээг эрчимжүүлэхээ илэрхийлжээ
“Рио Тинто”-гийн шинэ захирал Оюутолгойн хэлэлцээг эрчимжүүлэхээ илэрхийлжээ
 
Б.Батцэцэг:  Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой
Б.Батцэцэг: Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.