Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа. Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

Төрийн далбаа мандуулах ёслолын хүрээнд хүндэт харуулууд Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд далбаа баригч төрийн ёслолын журмын дагуу далбааг бэхлэн мандуулав.

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.

СХД-ийн 39-р хорооны иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
СХД-ийн 39-р хорооны иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна